Шууд Chart

Д.Мэндмаад Соёлын элчийн гэрчилгээг гардуулав

2019-03-05 09:53:14

Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон  Д.Мэндмаад 3 дугаар сарын 4-ны өдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгөв.

Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо 6 дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.


Д.Мэндмаад Соёлын элчийн гэрчилгээг гардуулав  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй