Шууд Chart

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдо дэмжигчдээ жагсахыг уриалжээ

2019-03-05 11:36:54

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эх орондоо эргэн ирж өөрийн дэмжигчдээ жагсахыг уриалсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ.

Түүнийг саатуулж болзошгүй хэмээн үзсэн АНУ, Герман, Испани болон бусад орны дипломатууд угтан авчээ.

Венесуэлийн Дээд шүүх түүнийг улсаасаа гарахыг хориглосон ч тэрээр Парагвай, Колумби, Эквадор зэрэг Латин Америкийн хэд хэдэн оронд айлчилжээ. Үүнээс үүдэн түүнийг олон арван жилээр хорих ял эдлүүлнэ хэмээн заналхийлсэн аж.

Венесуэлийн парламентын дарга Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарласан юм.

АНУ, Европын холбоо болон Латин Америкийн дийлэнх орон түүнийг Венесуэлийн албан ёсны удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол Орос, Хятад зэрэг цөөн орон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдо дэмжигчдээ жагсахыг уриалжээ   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй