Шууд Chart

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна

2014-02-05 09:17:14

Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл эхэллээ. Бүртгэл өглөөний 09:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл  үргэлжилнэ. Ингэхдээ БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож шар хуудсаа авна.
 
Энэ жилийн хувьд Засгийн газрын 37-р тогтоолын дагуу төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгөхөөр болж байна. Түүнчлэн бүртгүүлчихээд бүртгэл явагдаж байх хооронд бүртгэлээ цуцлуулсан тохиолдолд хураамжийн 70 хувийг буцаан олгоно.  Суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаарын нууц үгийг ашиглан 5-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэж авах аж. Харин шалгалт болох өдрийг БШУЯ, БҮТ харилцан тохиролцсоны үндсэн дээр товлох юм байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна   
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй