![](/uploads/201402/news/thumb/ae50d0d38de748c0ea0b4f734db950dc_x3.jpg)
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр нийслэлийн Засаг дарга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах тухай захирамж гаргажээ.
Захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргаж, батлуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байна. Батлагдсан зургийн ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар, Зураг төслийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.
Дахин төлөвлөлтийн байршлуудад барих авто замын зургийг гаргана | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.