ОХУ-ын Засгийн газар хүний эрхийн тухай асуудлаар барууны шүүмжлэлийг намжаах хүрээнд Сочигийн өвлийн олимпийн наадам эхлэхээс таван өдрийн өмнө нийслэл хотод жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгожээ. Өнгөрөгч ням гарагт Москва хотод болсон олон нийтийн жагсаалд оролцогчид улс төрийн хоригдлуудыг суллах, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах баталгаа гаргахыг шаардсан байна.Түүнчлэн нийслэл Москва хотод 6000 гаруй иргэд өөрсдийн эрхийг хамгаалах жагсаал цуглаанд оролцсон юм.
Сочи хотод болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд АНУ болоод Францын төрийн тэргүүн нар оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Барууны улс орнуудад ч хүртэл Путины засаг захиргааны үед хүний эрхийг хамгаалах хүндэтгэх байдал эрс суларсан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ шүүмжлэлийг намжаах хүрээнд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин 20 000 гаруй хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн юм. Гэхдээ ням гарагт болсон жагсаалд оролцогчид цаашид ийм жагсаал цуглаанаа үргэлжлүүлж, эрхээ хамгаалах болно гэдгээ илэрхийлжээ.
| Сочигийн олимпийн үеэр олон нийтийн жагсаал цуглаан хийж болно | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.