Шууд Chart

Х.Мөнх-Ертөнц: “Морин хуур” наадамд түрүүллээ гэж манлай уяач Д.Баянбат хурдан удмын даага амласан

2019-03-05 15:01:42

Шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2018” наадмын тэргүүн байрын эзэн хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцтэй өчигдөр таарав.

-Сайн уу, баяр хүргэе. Үгүй мөн, хурдлав аа.

-Гайгүй ээ. Баярлалаа.

-Энэ наадамд түрүүлэхэд зөндөө шагнал өгдөг болсон юм байна шүү дээ. “Ямаха” брэндийн цахилгаан төгөлдөр хуур, бас нэлээд үнэтэй Tone operator гэдэг төхөөрөмж өгсөн гэж зохион байгуулагчид хэлж байна билээ ...

-Харин тийм ээ. “Тотал мюзик”-ээс өгч байгаа юм билээ. 

-Гоё юм уу?

-Одоо авах санаатай явж байна. Хараагүй л явна. Нээрээ бас даага өгнө гээд байсан шүү. 

-Харин тийм гэнэ. Монгол Улсын манлай уяач Даваахүүгийн Баянбат даага авах эрхийн бичиг гардуулсан гэв үү?

-Тийм ээ. Даагаа хаанаас авах юм бол доо. Хурдан удмынх гэсэн. 

-Д.Баянбатын адуунаас очиж авах байлгүй дээ. Хурдтай хөгжмийн зохиолч болох нь ээ ..

-Хэхэ. Ай, мэдэхгүй. Гэхдээ гоё санагдаж байна аа. Юм, юм л болж өнгөрөв. 

-Удахгүй морины тухай дуу зохиох байх оо ...

-Магадгүй ээ. 

-Чи шагналуудаа аваагүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цом, цул мөнгөн морин хуур нь гоё юм уу?

-Гоё юм билээ. 

-Дараа жил түрүүлэхгүй бол өөр хүнд очих нь ээ ...

-Тэгнэ. 

-За, дахин түрүүлээд цомоо авч үлддэг юм шүү. Амжилт. 

-Баярлалаа.

Х.Мөнх-Ертөнцийг Санкт-Петербургт төгсөөд ирсэн цагаас нь хойш “байцаасан” юм. Нүд нь эргэлдээд л, асуусан болгонд алдалгүй хариулдаг шүү. Амжилтын дээдийг хүсье ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Мөнх-Ертөнц: “Морин хуур” наадамд түрүүллээ гэж манлай уяач Д.Баянбат хурдан удмын даага амласан   
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй