1950-1953 оны хооронд Солонгосын хойгт өрнөсөн дайны үеэр гэр бүлээсээ хагацсан иргэдийг хооронд нь уулзуулах тухай асуудлаар хоёр Солонгосын талууд хэлэлцээр хийхээр боллоо.
Сөүлийн Засгийн газар Пхьеняны талд ойрын хугацаанд тэдгээр иргэдийг хооронд нь уулзуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн байна. Түүнчлэн энэ сарын 17-22-ны өдрүүдийг сонгож, уулзалт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт өгсөн аж. Ийнхүү нэг долоо хоногийн туршид тодорхой хариу өгөөгүй байсан Умардын Засгийн газар уг яриа хэлэлцээг энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт хилийн тосгон орчимд зохион байгуулах тухай хариу өгсөн байна. Ингээд Умард Солонгосын талаас Өмнөд Солонгостой харилцах харилцаагаа зөөллөх алхам хийх болсон нь тус улс гадаадын хөрөнгө оруулалт хийгээд тусламж авах сонирхолтой нь нягт холбоотой гэсэн дүгнэлтийг зарим ажиглагчид өгч байна.
| Хоёр Солонгос хэлэлцээр хийнэ | ||
| Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.