Шууд Chart

Н.Жанцанноровын охин олон улсын дуулаачдын уралдаанд айрагджээ

2019-03-06 09:59:44

“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын "Белый месяц" уралдаанд гуравдугаар байрт шалгарчээ.

Тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноровын охин юм.

Сонирхуулахад "Белый месяц" олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар  ажилласан байна.

Шүүгч, дасгалжуулагч Д.Болдын шилдэг найман оролцогчийн нэг бол дуучин Ж.Ариунжаргал.

Дуучин бүсгүй хэдийгээр “The Voice of Mongolia” шоуны ялагч болоогүй ч финалд үлдээд зогсохгүй, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч болж чадсан уран бүтээлч юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Жанцанноровын охин олон улсын дуулаачдын уралдаанд айрагджээ   
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй