Шууд Chart

Д.Мэндмаа Соёлын элчийн гэрчилгээгээ гардлаа

2019-03-06 10:11:34

Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон  Д.Мэндмаад энэ сарын 4-нд Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгөв.

Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа ирэх дөрөвдүгээр сард Испани Улсын Мадрид хотноо зургаа дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Мэндмаа Соёлын элчийн гэрчилгээгээ гардлаа   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй