Шууд Chart

Вируст гепатитын эмнэлзүйн сургалтыг зохион байгууллаа

2019-03-06 14:23:30

Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Вируст гепатитын оношлогоо, эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалт Дархан-Уул аймагт эхэллээ.

Сургалт гурван өдөр үргэлжлэх ба сургагч багшаар төслийн багийнхантай хамтран АШУҮИС-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхимийн багш О.Баярсайхан, “Элэг” төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Г.Зулхүү, ЦССҮТ-ийн эмч М.Цэрэндэжид, АШУҮИС-ийн биохими лабораторийн тэнхимийн багш Д.Гантулга, ХӨСҮТ-ийн эмч А.Болормаа, Б.Энхтуяа нар ажиллаж байна.

Сургалтанд Дархан-Уул аймгийн ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн 50 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнүүд хамрагдаж, эмнэлзүйн, тандалт судалгааны, лабораторийн, халдвар хяналтын багуудад хуваагдан тохиолдол дээр суурилсан онол, дадлагын сургалтанд оролцлоо.

Энэхүү сургалт нь онолын шинэ мэдээлэлийг лекцээр сонсч, халдвар хяналт, лабораторийн чиглэлээр дадлага хийж, тохиолдолд суурилсан асуудлыг дадлагаар шийдвэрлэх зэргээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Вируст гепатитын эмнэлзүйн сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй