
Залуу уран бүтээлчид нэгдэн “Алимны мөхлөг” хамтарсан үзэсгэлэнгээ “Хаан” Галерейд дэлгэжээ.
Үзэсгэлэнд Ж.Мөнхжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Алтантовч, Ж.Дархижав, У.Нарбаясгалан, Б.Азбаяр гэсэн зургаан уран бүтээлч өөрсдийн оюун санааны хил хязгаарыг даван гарч, аливаа бүхний чанад дахь мөн чанарыг эрэлхийлсэн нь холимог техникийн аргаар амилж, үзэгчдийн хүртээл болсон аж.
Уран бүтээлчид өмнө нь “Ээж ээ, би гадаа гаръя” үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд энэ удаагийнх нь уран зураг, Монгол зураг, холимог техникийн болон видео, аудио бүтээл хосолсон байдлаар үзэгчдэд хүрч буйгаараа тун онцлог болжээ.
Аудио бүтээлийн хувьд бусад бүтээлтэйгээ хоршиж, нэг цогц мэдрэмжийг өгөх учраас сонсох, харах мэдрэмжийг нэг дор мэдэрснээр цаг хугацааны тухай, амьдралын олон мөчлөгийн тухай өөрийн эрхгүй эргэн санахад хүргэнэ хэмээн уран бүтээлчид онцолж байлаа.
“Алимны мөхлөг” үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.
Залуу уран бүтээлчид нэгдэн “Алимны мөхлөг” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.