
ДБЭТ Австрийн суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Сарьсан багваахай” хэмээх гурван үзэгдэлт опереттаг долоон жилийн дараа сэргээн тавьсан бөгөөд энэ сарын 9-нд үзэгчдийн хүртээл болгоно.
Уг бүтээлийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар ажиллалаа. Зураачаар тус театрын ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажиллав.
Үйл явдал XIX зуунд өрнөдөг. Хөгтэй явдлын тухай хөгжилтэй өгүүлдэг уг жүжгийг Австри улсын Вена хотноо 1874 онд анх тогложээ.
“Сарьсан багваахай” опереттаг сэргээлээ | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.