Өчигдөр буюу 2 сарын 4-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11271 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-670, 102 дугаарт-4931, 103 дугаарт-5670 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 336, түргэн тусламжийн 878, гал түймэр, гамшгаас хамгаалахын 11дуудлага иржээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлийн 1695 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах ес, танхайрах долоо, хүчиндэх хоёр, зам тээврийн хэрэг 18 осол 33 гарч 27 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.