Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III-р багийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоогоод байгаа юм. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд вирус нь хүнд халдварладаг.
Тиймээс шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хэрлэнгийн гүүрийн постууд, Багануур, Баянзүрх, Яармаг, Эмээлтийн товчоодод 24 цагаар байрлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ариутгал, хяналт шалгалт хийж байгаа аж. Мөн мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаас тээвэрлэх, тууварлахдаа мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ аваагүй бол хот руу нэвтрүүлэхгүй байгаа ажээ.
Хорио цээр үргэлжилж байна | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.