![](/uploads/201402/news/thumb/9c46d74b04a3c3a49f71deb5edfe8fc9_x3.jpg)
ХТҮГ-аас өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо, Даатгалын үйлчилгээ үзүүлдэг компануудтай хамтран “Хурдан морь унаач хүүхдэд ээлтэй даатгалын үйлчилгээ-2014 онд” сэдвээр ажлын уулзалт хийлээ.
Уулзалтад “Бодь”, “Миг”, “Ард”, “Хаан”, “Мандал” “Практикаль”, “Номин”, “Монгол” “Монре” даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Уулзалтаар хурдан морь унаач хүүхдийн 2013 оны ослын даатгалын үйлчилгээний үр дүн, сургамж, бэрхшээл, цаашдын хэрэгцээний талаар ХТҮГ-ын бэлтгэсэн мэдээллийг сонсон хэлэлцэж, 2014 онд хамтран ажиллах зарчмын асуудлаар санал солилцож дараахь асуудлаар санал нэгджээ. Үүнд,
· Талуудын хамтарсан ажлын хэсгийг ХТҮГ дээр байгуулж, хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын талаар тусгайлсан даатгалын бүтээгдхүүний санал боловсруулах, энэ талаар холбогдох эрх зүйн орчноо яаралтай сайжруулахад хамтран ажиллах,
· Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, даатгалын байгууллагууд ирэх зуны наадам хүртэл хамтран ажиллах гэрээгээ 2013 оны нөхцөл бүхий зарчмаар үргэлжлүүлж, шинээр нэмэгдэх саналтай байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээг өргөжүүлэх, албажуулах,
· Гэрээний зарчим, нөхцлийн талаар даатгалын байгууллагууд хариуцлагатай хандаж, төлөөлөгч бүрт шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, гэрээний зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажиллах,
· Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг эрт эхэлж, зөв, үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллах. Ялангуяа даатгалын хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэхэд баяр наадмын зохион байгуулах хороо, комисс зэрэг үүрэг бүхий захиргааны нэгжийн манлайллыг хангах талаар ХТҮГ, Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс нөлөөлж ажиллах,
· Хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний загварын санал боловсруулах Ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр ажиллах байгууллага бүр төлөөллөө оролцуулж ажиллах,
· Боловсруулсан баримт бичгийн төслөө даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах төлөөлөл бүхий талуудад хэлэлцүүлэх, санал авах,
· 2014 онд хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын бүтээгдэхүүн борлуулах үйлчилгээ үзүүлэх байгууллагын саналыг ХТҮГ албан ёсоор бичгээр хүлээн авах,
· Хурдан морины унаач хүүхдийн ослын даатгалын үйлчилгээг хөгжүүлэхэд ХТҮГ болон Санхүүгийн зохицуулах хороо бүх талаар хамтран ажиллах,
· ХТҮГ 2013 онд морь унаач хүүхдийн даатгалын үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй холбоотой үр дүнгийн мэдээллийг үйлчилгээ үзүүлсэн бүх байгууллагаас гаргуулан авч, нэгтгэн олон нийтэд мэдээлэх.
Хурдан морь унаач хүүхдүүдийн даатгалын талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.