
Дуурийн домогт дуучин, маэстро Пласидо Доминго дуурийн урлагт 50 дахь жилээ дуулж байгаа түүхэн үйл явдал тохиож байгаатай холбогдуулж манай гарагийн хамгийн том задгай театр болох Италийн алдарт тавцанд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар гарахаар болжээ.
Тодруулбал, тэд “ARENA di VERONA”-д ирэх зургадугаар сарын 21-нээс эхлэн бөмбөрцөгийн хамгийн шилдгийн шилдэг дуурийн 80 гоцлол дуучинтай гурван сарын хугацаанд оролцоно.
Тэд дараах алдарт таван дуурьт авьяасаа сорих юм.
1-"Травиата"-Дж Верди
2-''Трубадур''-Дж.Верди
3-"Айда"-Дж Верди
4-"Кармен"Ж.Бизе
5-"Тоска"-Дж.Пуччини
Монголын авьяаслаг хоёр хүү Италийн алдарт тавцанд ая дуугаа өргөнө | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.