Шууд Chart

Нато Палестиний нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ

2014-02-05 12:21:06

Палестиний ерөнхийлөгч Махмуд Аббас АНУ-ын тэргүүлдэг Натогийн цэргийн хүчинг Израйль Палестиний зөрчилдөөнтэй бүс нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрнө гэдгээ мэдэгдлээ. Нью Йорк таймс сонины өнгөрсөн Ням гарагийн дугаарт нийтлэгдсэн ярилцлагандаа тэрбээр ийнхүү дурьджээ.
 
Ноён Аббас энэ тухай саналаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хүргүүлсэн байна. Өнгөрсөн оны 7 сараас хойш Израйль, Палестиний хооронд энхийн яриа хэлэлцээр байгуулах тухай асуудлаар Жон Керри ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар Израйлийн цэргийн хүчинг баруун эрэгт үлдээх эсэх нь энхийн хэлэлцээрийн гол асуудал болоод байна. Израйлийн талаас цэргийн оролцоогоо урт хугацааны турш үргэлжлүүлэхийг шаардаж байгаа. Ноён Аббас хэвлэлд өгсөн ярилцлагадаа гуравдагч хүчин ганц зүүн эрэгт бус, баруун эрэгт ч мөн үлдэж болох бөгөөд Израйлийн цэргийн хүчин өмнө нь зөвшөөрсөн гурван жилээс илүү таван жил хүртэлх хугацаанд таван эрэгт үлдэж болно гэжээ. Тэрбээр ийнхүү уян хатан байр суурь илэрхийлэх замаар Израйльчуудтай зөвшилцөлд хүрэхийг оролдож байна гэж зарим ажиглагчид тэмдэглэж байна.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нато Палестиний нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ   
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй