
Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гялгар уутыг орлуулах Эко уутны үйлдвэрлэлд анхаарч, төсөл боловсруулж, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Мөн ЕБС-ын хөдөлмөрийн хичээлээр сурагчид эко уут оёж, нийгмийн эрэлтэд нийлүүлэх нь зөв гэж үзэж байна.
Энэ сарын 1-нээс эхлэн 0,33 мм хүртэлх зузаантай гялгар уутыг хэрэглээнээс халж, хэрэглэсэн аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулна ч гэж заасан. Гэвч тухайн уутыг орлуулах үйлдвэрлэлт, нийлүүлэлт дутмаг байна. Иймд Баян-Өндөр сумаас Эко-Баян-Өндөр төсөл хэрэгжүүлж, даавуун болон цаасан уут үйлдвэрлэх төсөл боловсруулжээ.
Ингэснээр өрхийн үйлдвэрлэгчдийг бэлэн төслөөр дэмжиж, цаашид гялгар уутны хэрэглээг бүрэн халах боломжтой болно.Одоогийн байдлаар Баян-Өндөр сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан хоёр ААН-д “Эко уут” үйлдвэрлэх чиглэл өгч, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна.Мөн ЕБС-ын хөдөлмөрийн хичээлийг гялгар уутны хэрэглээг халах шийдэлтэй уяж, “Эко клуб” ажиллуулж эхэлсэн бөгөөд сурагчид хөдөлмөрийн хичээл дээрээ даавуун уут оёж, зах зээлд нийлүүлж, тодорхой хэмжээний хэрэгцээг хангах юм.
Үүгээр ч зогсохгүй Баян-Өндөр сумын мэргэжилтэн тус бүр хоёр даавуун уут оёж, гялгар уутнаас татгалзахаар болжээ.
Орхон аймгийнхан эко уутны үйлдвэрлэлд анхаарна | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.