Шууд Chart

Улсын төсөвт 400 тэрбумыг төвлөрүүлжээ

2014-02-05 15:10:10

Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд ноолуур, хонь тэмээний ноос, ургамлын тос арилжжээ. Жилийн хугацаанд явагдсан арилжаанаас улсын төсөвт 400 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Тус  бирж он гарсаар 11 өдрийн арилжаа хийж, арилжааны үнийн дүн нь 8,2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тодруулбал 650 кг ямааны ноолуур, 123 тонн тэмээний ноос, 275 мянган завод ноос, 7566 тонн ургамал арилжсан байна. Мөн өнгөрсөн онд биржээр малын гаралтай түүхий эд арилждаг болсноор ноолуурын үнэ тогтворжиж өнгөрсөн онд кг ноолуур 60 мянган төгрөгнөөс буугаагүй гэж үзэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Улсын төсөвт 400 тэрбумыг төвлөрүүлжээ  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй