Шууд Chart

800 гэр цэцэрлэг ажиллаж байна

2014-02-05 15:39:07

Манай улсад сургуулийн өмнөх насны 240 гаруй мянган хүүхэд байдгаас 60-70 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Харин БШУЯ-аас хэрэгжүүлсэн  “Гэр цэцэрлэг” төс­лийн хүрээнд өнөөдрийн байдлаар манай улсад нийт 800 гаруй гэр цэцэрлэг байгаа аж. Энэ хичээлийн жилд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 160 гэр цэцэрлэг нийлүүлсэн бөгөөд үүнээс улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүргийн хэмжээнд 60 гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа аж. Үүнд Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий гэсэн дөрвөн аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний төв болсон захын дүүргүүдэд ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүдийн дийлэнхийг нь дүүргүүд болон хороодын цэцэрлэгийг түшин байгуулсан бөгөөд дийлэнх нь шинээр Улаанбаатарт шилжин ирэгсэд болон алслагдсан хотын захын иргэдийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

800 гэр цэцэрлэг ажиллаж байна  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй