Шууд Chart

Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ

2013-07-08 09:58:45

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын  9,10-ний өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд  бүртгэнэ.

Харин өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр  09.00-18.00 цагийн хооронд Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ. Тус барилдаанд 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдах боломжтой юм байна.
Наадамд зодоглох бөхчүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалтаа мөрдөх бөгөөд наадамд барилдах 512 бөх нээлтийн ажиллагааны үед талбайд гарч, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэхээр хөтөлбөрт тусгагдсан байгаа билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бөхчүүд өнөөдрөөс бүртгүүлж эхэлнэ  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй