![](/uploads/201402/news/thumb/84be119ff25ed6a689fa997180bf06fe_x3.jpg)
Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Шүүхийн шинэчлэл ба хүний эрх” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан өндөрлөж тэргүүлсэн сэтгүүлчдэд шагналыг нь гардууллаа. Шүүхээс хүний эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн талаар бодит ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд удирдамжид заасан цаг хугацааны болон бусад шаардлагыг хангасан 20 гаруй бүтээл ирсэн байна.
Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хэлбэрээр хүний зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсан тохиолдлоос иргэд, хуулийн этгээдэд сургамжтай тохиолдлыг тод томруун дүрслэн харуулах, шүүх хүний эрхийг нөхөн сэргээхэд ямар нөлөө үзүүлдэг талаар тодорхой сэдвийг хөндөх нь бүтээлд тавигдах агуулгын гол шаардлага байсан ба түүнчлэн сэтгүүлзүйн бичлэгийн шаардлагыг хангасан байх, үнэн зөв, бодит мэдээллийг тусгах, хуулийн үг хэллэг, шүүхийн процесс үйл ажиллагааны талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх зэрэг шалгуурууд тавигджээ.
Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүнүүд, шүүгчид болон бусад хүмүүсийн оролцоотой багийн үнэлгээгээр уралдааны телевиз, радиогийн төрөлд сэтгүүлч Б.Туулын "Энэ л асуудал" нэвтрүүлэг тэргүүлж, сэтгүүлч Ц.Сүхбаатарын “Тод журам” нэвтрүүлэг дэд байр, сэтгүүлч Д.Бат-Оршихын “Соёмбо” нэвтрүүлэг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Харин сонин, сайтын төрөлд сэтгүүлч Х.Намуун-Уянгын "Хилс хэрэгт холбоглсон иргэнийг гурван жилийн дараа цагаатгасан шүүхийн тогтоол" нийтлэл тэргүүлж, сэтгүүлч Н.Гантуяагийн "Шүүгчдийн механик ажиллагааг хөнгөвчилснөөр процессын алдаа гарахаас сэргийлнэ" ярилцлага дэд байр, сэтгүүлч Н.Цэндбатын "Дээд шүүх "жолооч" бүсгүйн хэргийг цагаатгажээ" нийтлэл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
![](/uploads/assets/image/DSC04554.jpg)
![](/uploads/assets/image/DSC04556.jpg)
![](/uploads/assets/image/DSC04558.jpg)
![](/uploads/assets/image/DSC04560.jpg)
![](/uploads/assets/image/DSC04563.jpg)
Шилдэг сэтгүүлчид шагналаа гардлаа | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.