Шууд Chart

Элчин сайд Л.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ барив

2019-03-14 18:45:41

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловт итгэмжлэх жуух бичгээ барив. 

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Л.Баттулга Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловтой уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэндчилгээг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд ноён Абдулазиз Камиловт уламжилж, Монгол-Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон талт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Элчин сайд Л.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй