Шууд Chart

“Степпе Арена” мөсөн ордон 15 сая ам.долларын өртгөөр баригдана

2019-03-15 16:44:43

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чех, Канад гэх мэт олон орны удирдлагуудтай  улстай ярилцсаны үр дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе Арена” мөсөн ордон бариулахаар болжээ.

Газрын болон дэд бүтцийн асуудал одоогоор шийдэгдсэн тул ирэх дөрөвдүгээр сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхлэх юм байна. Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах аж.

Дээрх ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Степпе Арена” мөсөн ордон 15 сая ам.долларын өртгөөр баригдана   
Үзсэн: 2195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй