Шууд Chart

"Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан "Нэг ертөнц" үзэсгэлэн нээгдэнэ

2019-03-19 08:04:24

"Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 21-нд буюу нөгөөдөр ХУБТ-ийн "Орд арт" галерейд нээлтээ хийнэ.

Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлээс тус үзэсгэлэнд дэлгэгдэн тавих аж.

Мөн тус үзэсгэлэнгийн танхимд "Дэлхийн яруу найргийн өдөр"-т зориулсан яруу найргийн чөлөөт уншлага болох тул найрагч, шимтэн бичигчдэд нээлттэй юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан "Нэг ертөнц" үзэсгэлэн нээгдэнэ   
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй