![](/uploads/201402/news/thumb/46fbd6acd0fb05abc296d029a28c2283_x3.jpg)
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг "4-11" уулзалт боллоо. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уулзалтын эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь товчхон мэдээллүүдийг хийлээ.
Энэ жилийг АН дотоод сургалтын жил болгон зарлаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан аймгуудад хавар зуны лекц сургалтуудыг зохион байгуулахаар болсон байна. Энэ хоёрдугаар сард багтаж сургагч багш нарыг бэлтгэх ажлыг Удирдлагын академитай хамтран эхлүүлээд байгаа бөгөөд сум бүрээс хоёр сургагч багшийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн энэ хоёрдугаар сард болох Үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар АН Улс төрийн намуудын тухай хуульд оруулах үзэл баримтлал, үүнтэй холбогдуулан намын дүрэмд оруулах өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхээр бэлдэж байна.
Мөн Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулиар байгуулагдсан ИТХ өчигдөр хуралдаж ИТХ-ын дарга болон аймгийн засаг даргаа сонгосон бөгөөд аймгийн ИТХ-ын даргаар тус аймгийн АН-ын гишүүн н.Дэлгэржаргал сонгогдсон бол аймгийн Засаг даргаар төн тус сумын АН-ын дарга н.Амагаланбаатар сонгогдсон талаар мэдээллээ.
Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг АН-аас баталсан "Монгол хүн-2020" хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалтын ажлууд энэ онд хийгдэж эхэлж байгаа талаар хэлж, хийгдэх ажлуулын талаар танилцууллаа. Шинэчлэлийн засгийн газар энэ онд үндсэн 4 чиглэлд нийт 1,8 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Үүнд:
1. уламжлалт төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр
2. босгосон бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиглэлээр
3. Концессын гэрээний дагуу ЗГ-аас гаргасан жагсаалтаар
4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гэсэн чиглэлүүдээр бүтээн байгуулалтын ажлууд явагдах аж.
Энэ жилийн бүтээн байгуулалтын хувьд Авто зам, Эрчим хүч, Уул уурхай зэрэг салбар бүрт явагдах аж. Тухайлбал, автозамын салбарт зургаан аймгийн төвийг засмал замаар холбох ажлаа үргэлжлүүлж хийхийн зэрэгцээ шинээр хурдны зам барих, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл барих 267 км төмөр замыг барих ажлыг гүйцээж хийх аж. Мөн эрчим хүчний салбарт Амгалангийн ДЦС-ыг 10 дугаар сар гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ТЭЦ-5, Тавантолгой дахь цахилгаан станцуудыг энэ ондоо багтаж барьж дуусгахаар төлөвлөжээ. Мөн цаашид ТОСК-аас гүйцэтгэсэн шиг орон сууцны хорооллуудыг аймаг бүрт барьж аймаг бүрээс нэг, нэг сумыг үлгэр жишээ болгож тохижуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн энэ ондоо багтаж Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлыг үргэлжлүүлэх, мөн хоёр цементийн үйлдвэр барих зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ
Бүтээн байгуулалтын стратеги бол импортыг орлох экспортыг дэмжих юм | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.