Шууд Chart

Н.Орхон: Төрийн зүтгэлтнүүдийн хөргийг принтерлээд өлгөчихсөнийг гадныхан харвал шоолно

2019-03-20 09:47:45

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон дээхнэ нэгэн ярилцлагадаа ийнхүү хэлсэн байв.

Үүнийг уншигч танаа эргэн сануулья. “Нэгэн цагт би Монголдоо Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөнөөрөө ад болж явлаа. Тэр үед энд тэндээс диплом авсан И.Е.Репиний академи төгссөн, социалист орнуудад том том сургууль төгссөн хүмүүс зөндөө байв. Тэдэн дунд намайг нугачин дарах оролдлого их байсан. Тэр дундаас би өөрийгөө хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн. Урчуудын эвлэлийн хаалгыг “зад өшиглөөд л” орсон. Тэр хаалгаар том сургуулийн дипломтой хүн л ордог юм гэлцэж байхад би “Ээж ээ хараа” гэдэг зургаараа өөрийгөө тамгалж, халширч няцахгүй тэсэж үлдэж чадсан. Н.Цүлтэм гуай “Энэ муу чинь хөөрхий сургуульгүй юм байгаа юм” гэсэн утгатай үгийг гурван ч удаа хэлэхээр нь би “Очирын Цэвэгжавыг багш биш, Дүрслэх урлагийн дунд сургуулийг сургууль биш гэж та хэлж байгаа юм уу” гэж ам асууж явлаа.





Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Орхон: Төрийн зүтгэлтнүүдийн хөргийг принтерлээд өлгөчихсөнийг гадныхан харвал шоолно   
Үзсэн: 3000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй