Шууд Chart

Гавьяат жүжигчин С.Цогтсайхан Саудын Араб Улсад болсон тэмцэээний гран при шагнал хүртжээ

2019-03-20 11:21:56

Саудын Араб Улсад “King Abdulaziz Camel Festival-Word Folk Vision” фестивал амжилттай болж, Үндэсний урлагийн их тeатрын гоцлол дуучин, СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан гран при шагналын эзэн болжээ.

Дэлхийн 100 гаруй орны урлаг соёлын авьяастнууд оролцсон уг наадмын “Еthno-hit” номинацид тэрбээр ийнхүү түрүүлсэн байна.  

Дуучин С.Цогтсайхан дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат билээ.

Тэр сайхан нутгаас Ардын жүжигчин Л.Хайдав,  гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Ж.Нансалмаа нарын зэрэг олон алдарт дуучин төрөн гарсан юм.  

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин С.Цогтсайхан Саудын Араб Улсад болсон тэмцэээний гран при шагнал хүртжээ   
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй