Шууд Chart

Путин цоохор ирвэс үржүүлгийн төвд зочиллоо

2014-02-06 15:36:44

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин удахгүй эхлэх Сочигийн Өвлийн олимпийн наадмын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэлхийн олон нийтийн анхаарлыг энэ хотын зүгт татахын тулд олон төрлийн үйл ажиллагаанд оролцож байна. Тухайлбал, мягмар гарагт Сочи хотын ууланд орших дэлхийд нэн ховордсон Персийн цоохор ирвэс үржүүлэх төвд зочилжээ.
 
Учир нь таван жилийн өмнө Сочи хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олимпийн наадмын үйл ажиллагаатай холбогдуулан энэ төслийг эхлүүлсэн түүхтэй аж. 1970-аад оноос хойш тоо толгой нь хорогдсон Персийн цоохор ирвэс үржүүлэх төвийн ирвэс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Кавказад 1950-иад онд хулгайн анчид ихэнх цоохор ирвэсийг намнасан тул цөөн үлдсэн цоохор ирвэсийг хамгаалах үүднээс энэ үржүүлгийн төвийг нээсэн юм байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин цоохор ирвэс үржүүлгийн төвд зочиллоо  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй