Шууд Chart

60, 70, 80 оны хит дуунуудаас бүрдсэн тоглолт маргааш болно

2019-03-20 15:00:10

Монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулуу тавьсан ууган чуулга болох Улсын Филармонийн “Баян Монгол” биг бэнд нь 50 жилийн тэртээ үүсэн байгуулагдсан юм.

Тэр цагаас хойш энэ хамт олноос Монголын рок поп урлагийн олон арван нэрт дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач төрөн гарч олон зуун уран бүтээл нь ард түмний дунд алдаршиж эдүгээч Монголын эстрад урлагийн алтан фондод жинтэй байр суурийг эзэлсээр байгаа билээ.

Тэгвэл тус чуулгынхан үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг нь “Nostalgia” тоглолт юм.

Та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон 60, 70, 80 оны хит дуунуудаас толилуулах уг тоглолт маргааш Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно. Тоглолтын хөтөлбөрт хагас зуун жилийн хугацаанд бүтээн туурвисан урын сан дахь бүтээлүүдээсээ шигшиж шилмэл бүтээлүүдээсээ үзэгч, сонсогчдод хүргэх аж.

Тоглолтод Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Ганбатын удирдлагаар “Баян Монгол” биг бэнд тоглож, уг чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан Монголын эстрад урлагийн нэрт дуучин, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, Ж.Уранчимэг, дуучин Ч.Алтанцэцэг, Н.Оюунчимэг болон Улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, Б.Дэлгэрбаяр, Л.Насанбуян, Т.Отгонбаяр, Б.Солонго нар оролцох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

60, 70, 80 оны хит дуунуудаас бүрдсэн тоглолт маргааш болно  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй