
Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт буюу гуравдугаар 24-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Дээрх барилдааныг 2009 оны цагаан сараас хойш зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний бөхийн холбоо сар тутам болгохоор ажиллаж байгаа юм.
Энэхүү барилдаанд сар бүр 500 орчим сумын заан цолтон барилддаг.
Харин сүүлд буюу гуравдугаар сарын 15-нд Спортын төв ордонд Монгол Улсын боловсролын их сургуулийн нэрэмжит 128 бөхийн барилдаан болоход Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Булган аймгийн харьяат, сумын заан Х.Нямдорж үзүүрлэв.
Харин үүнээс хоёр хоногийн дараа Төв аймгийн Жаргалант суманд болсон 88 бөхийн барилдаанд Увсын Б.Батбаян түрүүлж, Завханы А.Нармандах үзүүрлэсэн юм.
Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт болно | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.