Шууд Chart

Фейсбүүк 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй

2014-02-06 16:21:00

Дэлхий  нийтийн оршин суугчдад хүртээмжтэй, нийгмийн холбоо харилцааны хэрэгсэл болсон Фейсбүүкийг 2004 онд Харвардын оюутан залуу Марк Цукерберг санаачлан байгуулснаас хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэг сард 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж амжсан байна.

Дэлхийн хэмжээнд 6300 ажилтантай болж, өнгөрсөн 2013 онд л гэхэд ашгийнх нь хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан байна. Марк Цукерберг, Дастин Москович, Крис Хью, Эдуардо Саверин нарын зэрэг Харвардын оюутнууд нэгдэн Фейсбүүк нийгмийн сүлжээ сайтыг байгуулснаас хойш өдгөө 7.8 их наяд мессеж, 400 тэрбум гаруй гэрэл зургийг хэрэглэгчид өөр хоорондоо илгээсэн ажээ. Үүний зэрэгцээ телевиз, радио, сонин, хэвлэл мэдээлэлд төрийн хяналт давамгайлдаг учир иргэний сэтгүүл зүй Фейсбүүкийн тусламжтай эрчимтэй хөгжиж байна гэж салбарынхан нь дүгнэж байгаа юм. Тухайлбал, Арабын хавар хувьсгал өрнөхөд нийгмийн сүлжээ сайт ихээхэн дэмжлэг үзүүлсэн тул зарим улс орнуудад хориглосон юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фейсбүүк 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй   
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй