![](/uploads/201903/news/thumb/b33207562994685beb1b257851d03703_x3.jpg)
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрээн хотноо гарын үсэг зурав.
Хамтран ажиллах төлөвлөгөөнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр Монгол иргэдийн паспорт, бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагдсан байна.
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллана | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.