Шууд Chart

Ор сураггүй болоод 13 сарын дараа олджээ

2014-02-06 17:26:13

Мексик орчимд нэг жилийн өмнө ор сураггүй болсон Эль Сальвадорын нэгэн иргэн Номхон далайн Маршалын арал орчмоос олдсон нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Мексикт загасны худалдаачнаар ажиллаж байсан Хосе Сальвадор Албаренго гэгч энэ хүний долоон метрийн урттай зах нь 2012 оны 12 сард далайн хүчтэй салхинд цохиулснаар сураггүй бологсдын жагсаалд нэрийг нь оруулаад байсан юм.

Түүнтэй хамт загасчилж байсан өөр нэгэн хамтрагч нь энэ хугацаанд таалал төгссөн бол Албаренгогийн хувьд загас, цахлай шувуу, яст мэлхийгээр хооллон амь дүйсэн гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Хэдийгээр эрүүл мэндэд нь ноцтой гажиг үүсээгүй боловч шинжилгээнд хамруулах тэр дундаа сэтгэцийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тэрбээр олон сарын туршид арал дээр ганцаараа амьдарсан, мөн түүний хэрхэн амь зогоож байсан зэрэг нь дэлхийн олон нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ор сураггүй болоод 13 сарын дараа олджээ   
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй