Шууд Chart

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо

2019-03-21 14:34:26

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, “Дэлхийн цом”-ын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн юм.

Үүнээс өмнө 243 кг-ыг шахсан амжилттай байлаа. Тэрбээр энэ тэмцээний сүүлчийн оролтоор 255 кг-ыг амжилттай шахсанаар улсын аварга болоод зогсохгүй Дэлхийн дээд амжилтыг ойрын жилд эвдэхээргүй болгож байна.

Түүнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй