Шууд Chart

Халимагийн шинэ тэргүүнээр кикбоксчин Бату Хасиков томилогджээ

2019-03-22 09:17:14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халимагийн шинэ тэргүүнийг томилжээ. Энэ нь тус бүгд найрамдах улсад нэртэй тамирчин асан Бату Хасиков юм гэж Кремлийн сайтад мэдээлсэн байна.

Халимагийн өмнөх тэргүүн Алексей Орлов өнгөрсөн лхагва гарагт огцорчээ. Гэвч түүний суудал удаан хугацаагаар эзгүй байсангүй. 

Ийнхүү түүний оронд кикбоксчин асан Бату Хасиковыг томилжээ. Түүнд тус бүгд найрамдах улсын тэргүүний үүргийг түр гүйцэтгэхийг даалгасан байна. 

Хасиков дэлхийн кикбоксын нэг бус удаагийн аварга бөгөөд “Fight Nights Global” компанийг үндэслэгч юм.

Томилогдохоосоо өмнө тэр ОХУ-ын залуучуудын хэрэг эрхэлсэн агентлагийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Халимагийн шинэ тэргүүнээр кикбоксчин Бату Хасиков томилогджээ  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй