Шууд Chart

Хуваргуудыг хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж буруутгалаа

2014-02-07 09:45:08

НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос Ватиканы насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүч хэрэглэсэн бусармаг үйлдэлтэй католик шашны лам хуваргуудын эсрэг хатуу чанга арга хэмжээ авахыг шаардлаа.  Мөргөлчин олонд сайн сайхныг номлодог бурхан шашны лам хуваргууд хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татаж, дээд албан тушаалтнууд нь тэдний гэмт үйлдлийг хаацайлан дарж өнгөрсөн асуудлууд Ватиканыг ихээхэн шүүмжлэлд унагаад байна.
 
НҮБ-ын мэдэгдэлд ч мөн үүнийг дурдаж, тэднийг дахин ийм үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг шаардсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн ч дарж өнгөрсөн олон хэргүүдийг дахин мөрдөн шалгаж илрүүлэх комиссыг Пап ламын дэмжлэгтэйгээр байгуулж, ажлын үр дүнг тайлагнаж байх тухай мэдэгдэлд дурдсан аж. Бусармаг үйлдэл газар авахад нөлөөлсөн сүмийн дотоод дүрэм журмыг дахин шинэчилж, лам хуваргуудын ёс суртахуунд анхаарах цаг нь болсон гэдгийг санууллаа.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуваргуудыг хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж буруутгалаа   
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй