Шууд Chart

23 хууль, есөн тогтоолыг эцэслэн батлууллаа

2014-02-07 09:53:46

 

УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 24 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан хорооны ажлын хэсэг 80 гаруй удаа хуралджээ.
Энэ  хугацаанд  давхардсан тоогоор 60 гаруй асуудал хэлэлцэж,  40 орчим санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10 гаруй ажлын хэсгийг байгуулан ажилласан байна.
 
Чуулганы хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэгдсэн 23 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын 3 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 2 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдсан 11 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахад бэлэн болгожээ. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 32 хууль, бусад шийдвэрийн дөрөв нь шинэчилсэн найруулга буюу шинээр батлагдсан хууль, 19 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, 9 нь УИХ-ын тогтоол байсан аж.
Ер нь тус хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн байна.
 
Эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлоход анхаарч ажиллалаа.
Нийтэлсэн: Б.Баярт

23 хууль, есөн тогтоолыг эцэслэн батлууллаа   
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй