Шууд Chart

Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болж байна

2014-02-07 10:14:48

Бүгд Найрамдах Турк Улсын “Мармара” сангаас жил бүр зохион байгуулдаг Европ, Азийн Эдийн засгийн дээд хэмжээний 17 дахь уулзалт Истанбул хотноо 2014 оны II сарын 5-нд эхэллээ. Тус уулзалт “Дэлхийн хэмжээгээр сэтгэж, орон нутагтаа хэрэгжүүлье” сэдвийн дор болж, Торгоны зам дагуу эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудалд голлон чиглэж байгаа аж. Энэ жилийн уулзалтад 30 гаруй орны төлөөлөгчид ирснээс Ерөнхий сайд, сайд, парламентын гишүүд болон төрийн тэргүүн байсан олон зүтгэлтэн оролцож байгаа ажээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Зам,тээврийн дэд сайд Х.Ержан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, П.Халиун болон Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг нар тус уулзалтад оролцон, П.Очирбат, Х.Ержан нар үг хэлж, Монгол Улс Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжилд оролцох боломж, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаар санал, бодлоо илэрхийлсэн бол  “Мармара” сангийн Ерөнхийлөгч, доктор Аккан Сувер Монголын төлөөлөгчдөд баяр хүргээд цаашид Монгол, Туркийн харилцааг хөгжүүлэхэд тус сангаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиев-тэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болж байна  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй