Шууд Chart

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ

2014-02-07 10:20:37

Өчигдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11533 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-886, 102 дугаарт-4374, 103 дугаарт-6300 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 259, түргэн тусламжийн 841, гал түймэр, гамшгаас хамгаалахын 10 дуудлага иржээ.
 
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн 1421 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах 10, дээрэмдэх хоёр, булаах нэг, танхайрах тав, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх нэг, зам тээврийн хэрэг 12 осол 13 гарч 15 хүн гэмтсэн байна.шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй