Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-07 10:38:02

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 07-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Хавханд орсон үнэ буюу барьцаалагдсан үнэ”, “Хүүхдийн эмч нар их сургуульд хүүхэлдэй чагнасаар төгсдөг”, “Шуудангийн ухаалаг хайрцгаар 50 кг хүртэлх ачаа хүлээн авна” зэрэг нийтлэл мэдээнүүдийг онцолж байна.
 
“Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт “Буузаа булчин болгох хүсэлтэй хүүхнүүд фитнесээр дүүрэн байна”, “”Болор цом” биш болир цом болжээ” зэрэг нийтлэл мэдээ болон Ардын уран зохиолч Б.Догмидын “Нутгаа санадаггүй хүний нүдэнд нулимс гэдэг эрдэнэ байдаггүй”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн зохион байгуулалтыг хэлтсийн дарга С.Энхбаярын “Улсын хэмжээнд 392 эвлэрүүлэн зуучлагч эрхээ авч ажилдаа орсон” зэрэг ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ОХУ-аас вакцины тусламж хүсэхээр боллоо”, “ГИХАЭГ нэрээ өөрчиллөө” зэрэг мэдээ болон ОУХМ Д.Болдбаатарын “Би заавал барианд орох зорилго тавьсан”, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн “Энэ оныг иргэдийнхээ ажил хөдөлмөрийг дэмжих жил болно” зэрэг ярилцлагуудыг онцолж байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Бага хаадын ноёрхол”, “Багануурын нүүрсний хогийг гэр хорооллынхонд шахаад л байх уу”, “”Буянт-Ухаа” хорооллоос байр авбал зарах, түрээслэх эрхгүй”, “Ахмадууд тэтгэврийн нэмэгдлийг голов” зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас Сангийн самны Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөрийн “Ирээдүйн өв” сан 2025 оноос төсөвт өгөөжөө өгнө” нэртэй ярилцлага болон “Барилгын осол- хариуцлагагүй хүмүүс”, “Давос сэрэх цагаар”, “Цагаан олимпийн шүүмжлэлийн давалгаа” зэрэг сурвалжлага мэдээг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Н.Энхбаяр Сөүлд хуралдаж, М.Энхболд сонголтоо үргэлжлүүлнэ”, “Алтны татварыг багасгаснаар АН-ынхан хардлагад өртөв” зэрэг нийтлэл мэдээ болон Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Хурцын “Манайд хэрэглээний уул уурхайн бодлого хэрэгтэй байна”, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатарын “Улсын онцгой комиссын гишүүдэд эрх ашгийн зөрчил байхыг үгүйсгэхгүй” нэртэй ярилцлагуудыг  онцолж байна.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй