Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлт, захирамжлалын бичиг баримт боловсруулахад анхаарах асуудал, төрийн албаны ёс жаяг, хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 2014 онд төлөвлөсөн ажлууд сэдвээр холбогдох дарга мэргэжилтнүүд илтгэл тавина. Түүнчлэн чөлөөт ярилцлага зохион байгуулах юм. Мөн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийн үзэсгэлэнг Хангарьд ордны 14 давхарт нээгээд байна.
Баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийн үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 2035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.