Шууд Chart

Батмөнх Даян Сэцэн хааны төрсөн газар хүндэтгэл үзүүлнэ

2014-02-07 11:30:33

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2014 оныг Батмөнх Даян Сэцэн хааныг алдаршуулах түүний мэндэлсний 550 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж өнгөрүүлэх шийдвэр гаргалаа.  

Батмөнх Даян Сэцэн хааныг хүүхэд залууст таниулах, алдаршуулах ажлын хүрээнд XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 9-ний Дашнямтай билэгт сайн өдрийн могой цагт  Монгол төрийн 31 дэх их хааны төрсөн газарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар боллоо. 

 Батмөнх даян хааны төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай бөгөөд  Улаанбаатар хотоос 612 км,  аймгийн төвөөс 58 км зайтай оршдог юм байна. 

Нийтэлсэн: Б.Баярт

Батмөнх Даян Сэцэн хааны төрсөн газар хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 3996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй