Шууд Chart

Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөлөлтэй уулзав

2019-03-25 11:50:29

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чех Улсад үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан зарим холбоо, ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөллийг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 

Чех Улсад эх орноо сурталчилан таниулах, тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд зохион байгуулдаг аливаа нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байдаг зарим иргэдийн хөдөлмөрийг үнэлж Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Миний нэр Улаан” романыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн нийтлэлч, орчуулагч Д.Гангаа, “Чех-Монголын соёлын төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн О.Эрдэнэчимэг, “Чех-Зүүн Азийн худалдааны танхим”-ын дэд ерөнхийлөгч, “Монкарго” илгээмжийн төвийг үүсгэн байгуулагч М.Гэрэлт-Одыг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, “Монгол эмэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Оюунцэцэг, Ледце сууринд байрлах Азийн бяцхан музейн захирал, зураач Б.Ариунзул болон “Монголчуудын нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ариунжаргал нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Элчин сайд Н.Наранбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Түүнчлэн энэ үеэр тэмдэглэлт нийтийн баяруудыг хэрхэн хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.


Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөлөлтэй уулзав   
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй