Шууд Chart

"Ардчилсан засаглалыг хэмжих нь" уулзалт зохион байгууллаа

2014-02-07 11:35:58

АНУ-ын Нью-Йорк хотноо "Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай" ажлын хэсгийн 8 дугаар хуралдаан болж байгаатай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал болон сонгуулийн туслалцааны Олон улсын институт (IDEA), Олон улсын Парламентын холбоо (IPU)-той хамтран "Ардчилсан засаглалыг хэмжих нь" сэдэвт арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг уулзалтад Олон улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Жонсон, Ардчилал болон олон улсын сонгуулийн туслалцааны институтээс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын ажиглагч М.Томмасоли, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч нар оролцож дэлхийн хэмжээнд ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулан ярилцаж, улмаар тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад ардчилсан засаглалын асуудлыг тусгах нь чухал ач холбогдолтой талаар санал бодлоо солилцсон байна.
Уг арга хэмжээг зохион байгуулснаар манай улс ардчиллын асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад тусгахад идэвхитэй оролцож байгаа орон гэдгээ илэрхийлж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Ардчилсан засаглалыг хэмжих нь" уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй