
Японы Осака хотноо өчигдөр өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээнд 10 давж, озэки цолны болзол биелүүлсэн 22 настай Такакэйшёод нөгөөдөр сүмогийн холбооноос албан ёсоор цолоо гардана.
тэрбээр “Би жижиг биетэй болохоор хав золголгүй, түлхэн довтолдог, сэтгэлийн хүчтэй озэки болохыг хүсч байна. Хоёрхон башё барилдаад цолоо алдвал ямар ч утгагүй. Озэки цол бол бариа биш тул улам дээш гарахыг хичээнэ. Би багаасаа л өөрөөсөө том биетэй хүүхдүүдтэй барилддаг байсан минь давуу тал боллоо” гэсэн байв.
Такакэйшёо: Би багаасаа л өөрөөсөө том биетэй хүүхдүүдтэй барилддаг байсан | ||
Үзсэн: 3145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.