Шууд Chart

Махны чанар аюулгүй байдлын хяналтыг чангатган ажиллаж байна

2014-02-07 11:51:22

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран  сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой Комиссын даргын тушаалаар өгөгдсөн үүргийн дагуу ажиллаж байна. Тус газраас “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх” ажлыг эрчимжүүлэх  ажлын төлөвлөгөө гарган авто тээврийн шалган бүртгэх товчоод болон орон нутгаас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэж буй мал, махны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд тавих хяналтыг чангатган ажиллаж байна. Мөн хүнсний зах, худалдааны төв, түүхий эдийн захуудад ажиллаж байгаа иргэдэд шүлхий өвчний талаарх мэдээлэл,  сэрэмжлүүлэг тараах ажлыг зохион байгуулж байна.
 
Нийтэлсэн: Б.Баярт

Махны чанар аюулгүй байдлын хяналтыг чангатган ажиллаж байна   
Үзсэн: 2553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй