Шууд Chart

Мойзе Кен: Би илүү олон рекорд эвдэнэ

2019-03-25 15:25:10

Италийн шигшээ багийн төлөөх анхны гоолоо оруулсан Мойзе Кен "Би илүү олон рекорд эвдэнэ" хэмээн амлав. 19 настай Ювентусын довтлогч Аззурригийн түүхэн дэх 2 дахь хамгийн залуу гоолдогч болсон юм.

Финляндыг 2:0-ээр буулган авсан Евро 2020-н урьдчилсан шатны тус тоглолтонд 22 настай Николо Барелла (Кальяри) мөн Италийн шигшээн дебют гоолоо хийсэн.

Тоглолтын дараа Кен Rai Sport-д ийн ярив. "Би үргэлж бэлтгэлээ өндөр түвшинд базаадаг учир юунд ч сандарч тэвддэггүй. Дебют гоолоо хийсэндээ би баяртай байгаагаас гадна дараа дараагийн гоолуудаа хийж, рекорд амжилт эвдэх урам зоригийг авлаа. Надад өөрийгөө харуулж, батлах асар их зорилго тэмүүлэл бий"

Ювентусын академиар хүмүүжсэн Кот-д'Ивуар гаралтай Кен ихэнхдээ төвийн довтлогчоор тоглодог боловч энэ удаа баруун болон зүүн жигүүрт ээлжлэн тоглосон.

"Дасгалжуулагч надад итгэж, аль ч байрлалд тавьсан би тоглож чадна. Үргэлж шинийг сурч, өөрийгөө хөгжүүлэхийг би мэрийдэг. Ювентусын ах нар маань надад ихийг зааж байгаа. Криштиану Роналдутай хамт бэлтгэл хийж байгаа нь ч бас асар том боломж"

Роберто Манчинигийн удирдсан Италийн шигшээ дараагийн тоглолтоо маргааш Лихтенштейний эсрэг хийнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мойзе Кен: Би илүү олон рекорд эвдэнэ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй