Шууд Chart

“Өвлийн олимп - 2014” өдөрлөг маргааш болно

2014-02-07 11:57:51

 

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын “Өвлийн олимп-2014” сэдэвт өдөрлөг маргааш Хандгайтын “Янзага” зусланд болно. Үйл ажиллагааны нээлтэд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Сочи- 2014- Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан болох юм.
“Өдөрлөгийн үеэр нийтийн тээврийн том оврын автобус Бөмбөгөр – Гэсэрийн уулзвар – Баянбүрдийн тойрог – 7 буудал – Салхит – Ар согоот – Зунжин – Шадивлан – Яргайт – Яргайтын богино – Жигжид – Шаргаморьт – Хуурай мухар – Баян булаг – Хандгайт – Санзай - Бага Баян амралт гэсэн чиглэлээс 08:00 – 17:00 цагийн хооронд нэг цагийн зайтайгаар иргэд, олон нийтэд үйлчлэх юм байна.  
Нийтэлсэн: Б.Баярт

“Өвлийн олимп - 2014” өдөрлөг маргааш болно  
Үзсэн: 1788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй