Шууд Chart

Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” одонгоор урамшууллаа

2019-03-26 09:18:58

Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагын Угалзцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэний хүндэтгэлийн цайллагыг энэ сарын 23-нд зохион байгуулсан юм.

ОУХМ Г.Угалзцэцэг 2018 онд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцож, хос алтан медаль хүртсэн билээ.

Мөн 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож алтан медаль хүртэж байсан. 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

Тэрбээр Монголын бодибилдинг, фитнесийн спортын гуравдах гавьяат тамирчин бөгөөд эмэгтэй тамирчдаас анхных нь болсон юм. Тус цайллагын үеэр түүний амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын хүрэл од” одон медалиар шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” одонгоор урамшууллаа  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй